ИТХ-ын Зөвлөлийн гишүүн Б.Болат, Б.Амангелди, Ц.Ганзориг, Э.Гантулга, Г.Мөнхжаргал, Э.Энхмаа, цахимаар Н.Баттулга нар оролцож 100 хувийн ирцтэй хуралдлаа.
Хуралд: Сумын засаг даргын орлогч Э.Дамдиндорж, ИТХ-ын ажлын албаны дарга Б.Болорчимэг, мэргэжилтэн Л.Энх-Эрдэнэ нар оролцлоо.
Хурлаар:
1. Газрын орон нутгийн тусгай хамгаалтад авах тухай
2. Бичил уурхайн зориулалтаар газрыг орон нутгийн тусгай хэрэгцээнд авах тухай
3.Засаг даргын 2026 оны арга хэмжээний хөтөлбөртэй танилцах
4. Төлөөлөгч нараас ирүүлсэн Шаардлага хүргүүлэх тухай албан бичгийг танилцуулж Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 9 дэх удаагийн сонгуулийн ээлжит 14 дугаар хуралдааны товыг 2026.06.16-ний 10 цагт тогтоолоо.


