Дархан-Уул аймгийн Шарын гол сумын ИТХ-ын цахим хуудас

Дархан-Уул аймгийн Шарын гол сумын ИТХ-ын цахим хуудас

ИРГЭНИЙ ОРОЛЦООТОЙ СУМ ИРГЭНИЙ ОРОЛЦООТОЙ СУМ

ДАРХАН ХАЙРХАН УУЛЫГ ТАЙХ ЁСЛОЛ БОЛЛОО

2026-06-08

Дархан-Уул аймгийн түүх, соёлын нэгэн өв болсон “Дархан хайрхан” уулын тайх ёслол болж байна. Аймгийн ИТХ-ын 2026 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн ээлжит бус 15 дугаар хуралдаанаар зуны тэргүүн сарын шинийн 08-ны билэгт сайн өдөр “Дархан Хайрхан”-ыг тайх ёслолыг зохион байгуулахаар шийдвэрлэсний дагуу Гандан дэгчилэн хийдийн лам хуврагууд уул усны тайлга, тахилгын зан үйлийг уламжлал ёсоор гүйцэтгэн, ном хурж сүсэгтэн олонд буян хураахын ерөөл өргөв.
Ёслолын үеэр:
📌Дархан Хайрхан уулын тахилгын ёслол
Булгийн эхийг зорьж лам хуврагууд ном хурах
📌Дархан-Уул аймгийн аварга шалгаруулах Шагайн харвааны тэмцээн
Сурын харваа
📌Даага, их насны морьдын уралдаан
📌Урлагийн тоглол
📌Хүчит бөхийн барилдаан
📌Өсвөрийн бөхийн барилдаан (15–16 нас, 17-18нас) зэрэг үйл ажиллагаа тус тус болж байна

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 80
69 / 86%
11 / 14%