Дархан-Уул аймгийн Шарын гол сумын ИТХ-ын цахим хуудас

Дархан-Уул аймгийн Шарын гол сумын ИТХ-ын цахим хуудас

ИРГЭНИЙ ОРОЛЦООТОЙ СУМ ИРГЭНИЙ ОРОЛЦООТОЙ СУМ

ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛИЙН НЭЭЛТИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА БОЛЛОО

2026-09-01

Нээлтийн үйл ажиллагаанд Шарын гол сумын ИТХ-ын төлөөлөгчид, сумын удирдлагууд, боловсролын байгууллагын удирдлага, багш, ажилтан, сурагчид, хүүхэд багачууд, эцэг эхчүүд оролцож, шинэ хичээлийн жилийн баярт мөчийг хамтдаа тэмдэглэлээ.

Энэ хичээлийн жилд эрдмийн их өргөөндөө хөл тавьж буй шинэ сурагчид, цэцэрлэгийн бяцхан үрсийн инээд хөөрөөр сургууль, цэцэрлэгийн орчин хөглөгдөж, багш, сурган хүмүүжүүлэгчид маань хүүхэд багачуудынхаа эрдэм боловсрол, хөгжил төлөвшилд үнэтэй хувь нэмрээ оруулахаар шинэ хичээлийн жилээ эхлүүлж байна.

📖 Эрдмийн их өргөөнд анхлан хөл тавьж буй бяцхан үрсдээ

📚 Эрдэм номдоо шамдан суралцах нийт сурагчдадаа

👩‍🏫 Эрдэм мэдлэг түгээн дэлгэрүүлж буй багш, сурган хүмүүжүүлэгчиддээ

2026–2027 оны хичээлийн шинэ жилийн баярын мэнд хүргэж, сурлага хөдөлмөрийн өндөр амжилт хүсье!

🌟 Хүүхэд бүрийн инээд – Шарын гол сумын ирээдүй 🌟

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 83
69 / 83%
14 / 17%