Дархан-Уул аймгийн Шарын гол сумын ИТХ-ын цахим хуудас

Дархан-Уул аймгийн Шарын гол сумын ИТХ-ын цахим хуудас

ИРГЭНИЙ ОРОЛЦООТОЙ СУМ ИРГЭНИЙ ОРОЛЦООТОЙ СУМ

УС, ДУЛААН ХАНГАМЖИЙН ҮНЭ ТАРИФЫН ӨӨРЧЛӨЛТТЭЙ ХОЛБООТОЙ ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ ОРОЛЦЛОО

2026-09-04

📌Шарын гол сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, ИТХ-ын төлөөлөгчид болон ажлын албаны төлөөлөл нь ус, дулааны үнэ тарифын өөрчлөлттэй холбогдуулан Эрчим хүчний зохицуулах хорооноос зохион байгуулсан хэлэлцүүлэгт оролцлоо.

📍Тус хэлэлцүүлэг нь “Дулаан Шарын гол” ТӨХК-ийн Ногоон буланд зохион байгуулагдсан бөгөөд дулаан хангамжийн үнэ тарифын өөрчлөлт, хэрэглэгчдэд үзүүлэх нөлөөлөл, дулааны эрчим хүчний өртөг, төлбөр тооцооны нөхцөл болон цаашид анхаарах асуудлуудын талаар мэдээлэл авч, санал солилцсон юм.

📌Хэлэлцүүлгийн үеэр Шарын гол сумын иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудыг төлөөлөн дулааны тарифын өөрчлөлтийг орон нутгийн онцлог, иргэдийн амьжиргааны нөхцөл байдал болон аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд үзүүлэх нөлөөлөл, инфляцын түвшинтэй уядуулж нэмэгдүүлэх асуудлыг дэвшүүлж, санал хүргэлээ.

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 83
69 / 83%
14 / 17%