Шарын гол суманд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2026 оноос хэрэгжиж эхэлж буй “Үерийн хамгаалалтын барилга, байгууламж, далан суваг” төслийн ажлын явцтай танилцлаа.
🔴Тус ажил нь улсын төсвийн хөрөнгө оруулалтаар нийт 3.5 тэрбум гаруй төгрөгийн төсөвт өртгөөр 2026–2028 онд хэрэгжих бөгөөд 2026 онд 907.0 сая төгрөгийн санхүүжилт хийгдэхээр төлөвлөгдсөн байна.
📌ИТХ-ын дарга Г.Мөнхжаргал ажлын явцтай танилцах үеэр гүйцэтгэгч байгууллагын төлөөлөл болон холбогдох албаныхантай уулзаж, барилга угсралтын ажлын явц, чанар стандарт, төлөвлөгөөт хугацаа болон иргэдийн аюулгүй байдалд онцгой анхаарч ажиллах талаар санал солилцлоо.






