Энэхүү өдрийг тохиолдуулан улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийн гэгээн дурсгалыг хүндэтгэн Шарын гол сумын Гэлэгпэлжээлин хийдэд ном хурж, мөн Ерөнхий боловсролын 2, 6 дугаар сургуулийн ахлах ангийн сурагчдад улс төрийн хилс хэрэгт хэлмэгдүүлэлтийн түүх, түүний сургамж, хэлмэгдэгчдийн дурсгалыг хүндэтгэхийн ач холбогдлын талаар лекц, мэдээлэл зохион байгуулна.
🕯️ Иргэд та бүхнийг улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийн гэгээн дурсгалыг хүндэтгэн ном хурах үйл ажиллагаанд хүрэлцэн ирж, хүндэтгэл үзүүлэн оролцохыг урьж байна.
📌Энэхүү арга хэмжээ нь түүхэн үнэнийг мартахгүй байх, хэлмэгдэгсдийн гэгээн дурсгалыг хүндэтгэх, цаашлаад хүний эрх, эрх чөлөө, шударга ёсыг эрхэмлэн дээдлэх үзэл, хандлагыг хойч үед төлөвшүүлэхэд чиглэж байна.
🤝 Зохион байгуулагчид:
Шарын гол сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Гэлэгпэлжээлин хийд, Ерөнхий боловсролын 2, 6 дугаар сургууль
🕯️ Халуун итгэл цөхөрсөн,
Хатан зүрх шархирсан,
Хар дарсан жилүүдийг
Хамаг монголчууд бүү мартагтун
