Дархан-Уул аймгийн Шарын гол сумын ИТХ-ын цахим хуудас

Дархан-Уул аймгийн Шарын гол сумын ИТХ-ын цахим хуудас

ИРГЭНИЙ ОРОЛЦООТОЙ СУМ ИРГЭНИЙ ОРОЛЦООТОЙ СУМ

Үйл явдлын мэдээ


нийт 219

ДАРХАН ХАЙРХАН УУЛЫГ ТАЙХ ЁСЛОЛ БОЛЛОО

2026-06-08 4
Дархан-Уул аймгийн түүх, соёлын нэгэн өв болсон “Дархан хайрхан” уулын тайх ёслол болж байна. Аймгийн ИТХ-ын 2026 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн ээлжит бус 15 дугаар хуралдаанаар зуны тэргүүн сарын шинийн 08-ны билэгт сайн өдөр “Дархан Хайрхан”-ыг тайх ёслолыг зохион байгуулахаар шийдвэрлэсний дагуу Гандан дэгчилэн хийдийн лам хуврагууд уул усны тайлга, тахилгын зан үйлийг уламжлал ёсоор гүйцэтгэн, ном хурж сүсэгтэн олонд буян хураахын ерөөл өргөв.

ОЛОН УЛСЫН ХҮҮХДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДӨР, ЭХ ҮРСИЙН БАЯРЫН АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2026-06-01 31
Олон улсын Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр, Эх үрсийн баярыг тохиолдуулан Шарын гол суманд хүүхэд багачууд, эцэг эхчүүдийн оролцоог хангасан баярын арга хэмжээг өргөн хүрээнд зохион байгууллаа.

ШАРЫН ГОЛ СУМЫН 6-Р СУРГУУЛИЙН МӨНГӨН ХОНХНЫ БАЯР БОЛЛОО

2026-05-29 30
Шарын гол сумын ЕБ-ын 6-р сургуулийн АМЖИЛТЫН БАЯР өнөөдөр буюу 2026.05.29-ны өдөр боллоо. Тус арга хэмжээнд сумын ИТХ-ын дарга Б.Болат нээн үг хэлэхдээ өөрийн дурсамж түүхийг хуваалцав. Мөн бага, дунд, ангиа төгсөж сурагчдад цаашдын сурлага хөдөлмөрт нь амжилт хүслээ.

ХАЙДАВЫН НЭРЭМЖИТ ЕБ-ЫН 2-Р СУРГУУЛИЙН ТӨГСӨГЧДИЙН МӨНГӨН ХОНХНЫ БАЯР БОЛЛОО

2026-05-27 15
Шарын гол сумын Хайдвын нэрэмжит ЕБ-ын 2-р сургуулийн хонхны баяр өнөөдөр буюу 2026.05.27-ны өдөр боллоо. Тус арга хэмжээнд сумын ИТХ-ын дарга Б.Болат нээн үг хэлэхдээ Орон нутгийн боловсролын чанарыг дээшлүүлэх, сурагчдын авъяас чадварыг хөгжүүлэхэд сумын ИТХ болон Засаг захиргаа цаашид идэвхтэй дэмжлэг үзүүлж ажиллахыг илэрхийллээ.

ИТХ-ЫН ЭРЭГТЭЙ ТӨЛӨӨЛӨГЧИД ЭМЭГТЭЙЧҮҮДЭЭ ХҮЛЭЭН АВЛАА

2026-03-07 65
ИТХ-ЫН ЭРЭГТЭЙ ТӨЛӨӨЛӨГЧИД ЭМЭГТЭЙЧҮҮДЭЭ ХҮЛЭЭН АВЛАА
khural.mn

А3-ЫН СЕРТИФИКАТ ЭЗЭМШИГЧ ИРГЭДИЙН ЖАГСААЛТ

2025-12-16 173
Төрийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах үнэлгээний хорооны бүрэлдэхүүнд гишүүнээр ажиллах боломжтой Шарын гол сумын А-3 сертификат эзэмшигч нарын нэрсийн жагсаалтыг мэдээллэж байна.

ДАРХАН УУЛ АЙМГИЙН ИРГЭНИЙ ЗӨВЛӨЛ ШАРЫН ГОЛ СУМАНД АЖИЛЛАЛАА

2025-11-11 124
Дархан-Уул аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэдэх Иргэний зөвлөлөөс сумын иргэд болон төрийн болон хувийн хэвшлийн 12 байгууллагын 100 гаруй иргэнд уулзалт, мэдээлэл хийв.

СУРГАЛТАД ИДЭВХТЭЙ ХАМРАГДАЖ, ХАМТДАА ЭРСДЛЭЭС СЭРГИЙЛЬЕ!

2025-11-10 125
Дархан-Уул аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэдэх Иргэний зөвлөл болон Цагдаагийн газар хамтран уулзалт, сургалт зохион байгуулах тул иргэд, олон нийт, төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудыг өргөнөөр хамрагдахыг урьж байна.

ШАРЫН ГОЛ СУМЫН УЛААН ЗАГАЛМАЙН ОНЦГОЙ ГИШҮҮДИЙН УУЛЗАЛТ ӨДӨРЛӨГ БОЛЛОО

2025-11-04 119
ИТХ-ын дарга Б.Болат тус арга хэмжээнд оролцлоо. Шарын гол сумын Ахмадын хорооны дарга Г.Нэргүй 2021-2025 оны үйл ажиллагааны тайланг тавьж мэдээлэл өглөө. Шинээр элсэж буй гишүүдэд энгэрийн тэмдэг батламж гардууллаа.

ШАРЫН ГОЛ СУМЫН СУМ ДУНДЫН ЦАГДААГИЙН ХЭЛТЭСТ ШИНЭЭР ТОМИЛОГДСОН ДАРГЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

2025-05-14 307
Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга бөгөөд Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга Б.Болат Дархан-Уул аймгийн цагдаагийн газрын дарга, цагдаагийн Хурандаа Б.Нацагдорж болон Шарын гол сумын сум дундын цагдаагийн хэлтэст шинээр томилогдсон дарга цагдаагийн дэд Хурандаа Э.Алтангэрэл нарыг хүлээн авч уулзаж, шинээр томилогдсон даргад ажлын амжилт хүслээ.

ТӨГСӨГЧДИЙН МӨНГӨН ХОНХНЫ БАЯР БОЛЛОО

2025-05-08 239
ТӨГСӨГЧДИЙН МӨНГӨН ХОНХНЫ БАЯР БОЛЛОО 👏🏻 Хонхны баяраа тэмдэглэн өнгөрүүлж буй 2-р сургуулийн 57 дох төгсөгчдөд болон тэдний сурган хүмүүжүүлэгч багш нар, сургуулийн хамт олонд Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга Б.Болат мөнгөн хонхны баярын мэнд дэвшүүлж, цаашдын сурлага, хөдөлмөрийн их үйлст нь амжилт хүслээ.

ТӨГСӨГЧДИЙН МӨНГӨН ХОНХНЫ БАЯР БОЛЛОО

2025-05-08 249
Хонхны баяраа тэмдэглэн өнгөрүүлж буй 6-р сургуулийн төгсөгчдөд болон тэдний сурган хүмүүжүүлэгч багш нар, сургуулийн хамт олонд Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга Б.Болат мөнгөн хонхны баярын мэнд дэвшүүлж, цаашдын сурлага, хөдөлмөрийн их үйлст нь амжилт хүслээ. 🎊🎈“Сурах их эрдмийн аян”-д сахилга баттай, зөв үлгэр дуурайлалтай оролцож, үе тэнгийнхэн болон дүү нартаа эерэг нөлөө үзүүлж идэвх санаачлга гаргасан ЕБ-ын 6 дугаар сургуулийн “Өсвөрийн сэргийлэгч” бүлгэмийн гишүүн С.Жанболот-д сумын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс батламжийг гардуулан өглөө.

АЖИЛД АВНА

2024-11-13 378
Шарын гол сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын албанд “Нярав, Архив, бичиг хэргийн ажилтан” албан тушаалд ажилтан авна.

ЭХИЙН АЛДАР ОДОНГООР СУМЫН 17 ЭХ ЭНГЭРЭЭ МЯЛААВ

2024-06-01 812
ЭХИЙН АЛДАР ОДОНГООР СУМЫН 17 ЭХ ЭНГЭРЭЭ МЯЛААВ

ШАРЫН ГОЛ СУМЫН Ц.ХАЙДАВЫН НЭРЭМЖИТ ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН 2 ДУГААР СУРГУУЛИЙН ЭРДМИЙН БАЯР БОЛЛОО

2024-05-24 1290
ШАРЫН ГОЛ СУМЫН Ц.ХАЙДАВЫН НЭРЭМЖИТ ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН 2 ДУГААР СУРГУУЛИЙН ЭРДМИЙН БАЯР БОЛЛОО

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 80
69 / 86%
11 / 14%